Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 07 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Цахир сумдын нутгаар 13,8 – 15,8 градус , бусад сумдын нутгаар 16,4 – 20,8 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутгаар олон жилийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 4,4 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур сумдын нутгаар 30,0 -35,0 градус, бусад сумдын нутгаар 26,0 – 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 2,0 - 8,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 18, 0 - 23,0 градус, бусад сумдын нутгаар 25,0 - 29,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл сумын нутгаар 64,0 градус, бусад нутгаар 57,0 - 61,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 2,0 - 8,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 10 - 29 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 32,3 – 184,8 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Жаргалант сумын нутгаар 184,8 мм , хамгийн бага нь Хангай суманд 32,3 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Хангай сумын нутгаар олон жилийн дунджаас бага, , Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 – 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар түр зуур секундэт 19 - 23 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байлаа.. 10 м/с –ээс их салхитай өдөр Хангай, Цахир суманд ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 2 – 11 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ сард сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын эхний 10 хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт Тариат сум, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар сайн, Төвшрүүлэх сумын баруун, зүүн, хойд талын нутгаар, Хайрхан сумын өмнө, хойд, зүүн талын нутгаар, Жаргаглант сумын өмнө, баруун талын нутгаар, Батцэнгэл сумын хойд, баруун талын нутгуудаар сайн, бусад сумдын нутгаар дунд , зуншлагын байдал 40 орчим хувь нь сайн, 60 гаруй хувь нь дунд, 2-р арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар ургамлын ургалт удаашралтай, ургамлын дундаж өндөр 4 - 11 см , зуншлагын байдал 50 орчим хувь нь сайн, 50 гаруй хувь нь дунд , 3- р арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар зуншлагын байдал сайжирч 60 орчим хувь нь сайн, 30 гаруй хувь нь дунд байна. Аймгийн ихэнх нутгаар ургацын хэмжээ 0,7 – 4,0 цн/га байв.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 -4 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд отор хийх, хонь хяргах, бод мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байсан байна.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа